Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Иргэд, тээвэрчдийн анхааралд!

Улаанбаатар хотод шороон болон цасан шуурга шуурч цаг агаарын аюулт үзэгдэл тохиож болзошгүйг Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэд, тээвэрчдийн анхааралд!
Иргэд, тээвэрчдийн анхааралд!. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотод шороон болон цасан шуурга шуурч цаг агаарын аюулт үзэгдэл тохиож болзошгүйг Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлж байна.

Иймд иргэд, тээвэрчид та бүхэн онцын шаардлагагүй тохиолдолд:

- хол, ойрын замд гарахгүй байх,

- Гэрээсээ гарахгүй байх,

- Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тавих хараа хяналтаа сайжруулах,

- Хүчтэй салхи шуурганы улмаас байшингийн дээвэр, гадна фасад болон сурталчигааны самбар унах,

- Гэр, хашаа нурах,

- Хальтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

Хуваалцах