Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Иргэд цахим гарцаар хил нэвтэрнэ

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар зорчигчдыг цахим гарцаар улсын хил нэвтрүүлэх төхөөрөмжийг өнгөрөгч 10 дугаар сард үйлчилгээнд нэвтрүүлж, албан ёсны нээлтээ хийсэн билээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэд цахим гарцаар хил нэвтэрнэ
Иргэд цахим гарцаар хил нэвтэрнэ. Зураг: МҮОНРТ

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар зорчигчдыг цахим гарцаар улсын хил нэвтрүүлэх төхөөрөмжийг өнгөрөгч 10 дугаар сард үйлчилгээнд нэвтрүүлж, албан ёсны нээлтээ хийсэн билээ. Тэгвэл энэ сарын 17-ноос эхлэн иргэд цахим гарцаар хил нэвтрэхээр болсон байна. Үүний тулд иргэд өөрийн хурууны хээ, цээж зураг, гадаад паспорт, иргэний үнэмлэх эсвэл оршин суух үнэмлэхийн мэдээллийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Буянт-Ухаа дахь шалганд урьдчилан бүртгүүлсэн байх шаардлагатай аж.

Энэхүү цахим гарцаар Монгол Улсад орох, гарах хүчин төгөлдөр баримт бичиг бүхий Монгол Улсын болон манай улсад оршин суух зөвшөөрөл бүхий олон удаагийн визтэй гадаадын иргэд нэвтрэх боломжтой юм. Үүнийг хэрэгжүүлснээр зорчигчид дунджаар 14-18 секундыг хилийн шалган нэвтрүүлэх үйл ажиллагаанд зарцуулах аж.

Хуваалцах