Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Иргэд өөрсдөө хүсвэл төлбөрөөс чөлөөлөгдөж болно

Иргэдээс удаа дараа ирж байгаа радио ашиглалтын төлбөрийн талаарх гомдлыг ШӨХТГ-аас судалж үзээд үндэслэлтэй гомдол байна хэмээн үзжээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэд өөрсдөө хүсвэл төлбөрөөс чөлөөлөгдөж болно
Иргэд өөрсдөө хүсвэл төлбөрөөс чөлөөлөгдөж болно. Зураг: МҮОНРТ

Иргэдээс удаа дараа ирж байгаа радио ашиглалтын төлбөрийн талаарх гомдлыг ШӨХТГ-аас судалж үзээд үндэслэлтэй гомдол байна хэмээн үзжээ. Сар бүр шугамын радионы төлбөр хэмээн 330 төгрөгийг байрны мөнгөн дээр нэмж авдаг байжээ. Өөрөөр хэлбэл “Монголын Цахилгаан Холбоо” ХК-ийн 2001 оны захирлын № 62 тоот тушаалын дагуу айл өрх бүр сонсдоггүй, ашигладаггүйгээс үл хамааран 330 төгрөгийн тарифыг мөрдлөг болгон өнөө хүртэл авдаг байжээ.

Тиймээс энэхүү байдлыг судалсан ШӨХТГ-аас Радио ашигласны төлбөрийг зогсоох нь зүйтэй гэж үзжээ. Гэхдээ тухайн өрх айл өөрөө бичгээр “Хотын шугамны радиогийн алба”-нд өргөдөл гаргаснаар уг төлбөрөөс чөлөөлөгдөх бололцоотой юм байна.

Түлхүүр үг:Радио шугам
Хуваалцах