Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Иргэд ямар дугаар руу залгаж буйгаа ялгах боломжтой

Мөн тус газрын мэдээлж буйгаар угтвар дугаартай болсноор хэрэглэгчид төлбөргүй, энгийн тариф, эсвэл төлбөртэй тусгай дугаарт залгаж байгаа эсэхээ ялгаж мэдэх боломжийг бий болгож байгаа давуу талтай ажээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэд ямар дугаар руу залгаж буйгаа ялгах боломжтой
Иргэд ямар дугаар руу залгаж буйгаа ялгах боломжтой. Зураг: МҮОНРТ

Лавлах үйлчилгээний дөрвөн оронтой тусгай дугаарууд энэ сараас эхлэн 1800, 1900 угтвар дугаартай болсон.

Мэдээллийн технологийн, Шуудан, Харилцаа холбооны газрын мэдээлснээр иргэд 1800 угтвар бүхий тусгай дугаарт холбогдсоноор энгийн тарифаар эсвэл төлбөргүйгээр тийз захиалах, банкны мэдээлэл, гааль татварын зөвлөгөө зэрэг төрийн болон бусад байгууллагын үйлчилгээний талаарх мэдээллийг авах юм. Харин 1900 угтвар бүхий тусгай дугаарт холбогдсоноор нэмүү өртөгт, төлбөртэй үйлчилгээ буюу бүх төрлийн лавлах , зөвлөгөө, зар авах өгөх, мэндчилгээ хүргэх зэрэг үйлчилгээ авах аж.

Хуваалцах