Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Иргэд зан үйлээ өөрчилж байж агаарын бохирдол арилна гэв

Иргэд зан үйлээ өөрчлөхгүй бол хавар, зуны улиралд ч агаарын бохирдлоос хордох нөхцөл бүрдэж байна гэж судлаач санууллаа.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэд зан үйлээ өөрчилж байж агаарын бохирдол арилна гэв
Иргэд зан үйлээ өөрчилж байж агаарын бохирдол арилна гэв. Зураг: МҮОНРТ

Иргэд зан үйлээ өөрчлөхгүй бол хавар, зуны улиралд ч агаарын бохирдлоос хордох нөхцөл бүрдэж байна гэж судлаач санууллаа. Өвлийн улиралд нүүрсний шаталтаас үүдэн агаарын бохирдол их байдаг бол хавар, зуны улиралд тоос тоосонцроор агаар бохирдох нь нэмэгддэгийг мэргэжлийн хүмүүс хэлдэг. Үүний гол түгээгч нь хог хаягдлаа ил задгай хаяснаас үүдэлтэй бохир хөрс, тоос шороо байдаг байна. Тиймээс иргэд өдөр тутмын зан үйлээ өөрчилж, энэ талын хяналт шаардлагаа өндөрсгөхгүй бол хавар, зуны улиралд ч агаарын бохирдлоос хордох нөхцөл бүрдэж байгаа юм гэж Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнэ ярилаа.

Хуваалцах