Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Иргэд, зорчигчдын анхааралд...

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу өнөөдөр буюу 2020 оны гуравдугаар сарын 3-ны 06.00 цагт Улаанбаатар хотоос орон нутаг руу, орон нутгаас нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг нээсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Иргэд, зорчигчдын анхааралд...
Иргэд, зорчигчдын анхааралд.... Зураг: МҮОНРТ

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу өнөөдөр буюу 2020 оны гуравдугаар сарын 3-ны 06.00 цагт Улаанбаатар хотоос орон нутаг руу, орон нутгаас нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг нээсэн. Хөдөлгөөнийг нээснээр зөвхөн нийслэлд 40 мянган хүн, 14 мянга орчим тээврийн хэрэгсэл орж ирэх тооцоо байна. Замын ачаалал эрс нэмэгдэх учраас орон нутгаас ирж буй иргэдэд анхаарал болгоомжоо алдалгүй явах зөвлөмжийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын газар, Тээврийн цагдаагийн албанаас хүргэж байна.

Зөвлөмж-1: Улаанбаатар руу нэвтрэх иргэдээс “Зорчигчийн асуумжийн хуудас”-аар асуумж асуухаар болжээ. Таны овог нэр, хаанаас ирсэн, сүүлийн 14 хоногт хаагуур ямар хугацаанд аялсан зэрэг арав гаруй асуулт асуух юм. Энэ үед иргэн бүр иргэний үнэмлэхээ биедээ авч, асуултад үнэн зөв хариулах ёстой юм. Мөн энэ үед иргэн бүрийн халууныг үзэж, шалгана. /Холбогдох шаардлагыг биелүүлээгүй иргэдэд зохих журмын дагуу хариуцлага хүлээлгэнэ/

Зөвлөмж-2: Тээврийн цагдаагийн албанаас орон нутгийн замд цас их орсноос болж халтиргаа гулгаа үүссэн байгаа учраас аюулгүй байдлаа хангаж, жолооч нарыг бага хурдтай зорчих, автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг хангах, хамгаалах бүсээ бүсэлж, багас насны хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэх, шөнийн багт холын гэрлээ шилжүүлэх, олон цагаар автомашин жолоодохгүй, хоёр цаг тутам бууж, биеийн чилээг гарган амрах, орон нутгийн замд хурдыг 80 км/цагаас суурин газар 60 км/цагаас хэтрүүлэхгүй байхыг анхааруулав.

Зөвлөмж-3: Орон нутгийн замд гарч байгаа нийт зам тээврийн ослын дийлэнх хувь нь хурд хэтрүүлснээс болдог тул хурд хэмжигчийг тодорхой хэмжээний зайд дараалуулан байрлуулсан байгаа аж. Хэрвээ та хурд хэвтрүүлбэл торгох, жолоочийн оноо засагдахыг сануулж байна.

Зөвлөмж-4: Цагдаагийн алба хаагчид байнгын 62, түр 36 буюу нийт 98 цагт хяналт тавих бөгөөд Улаанбаатар хот руу нэвтэрдэг найман урсгал нээж, нэг урсгалт хөдөлгөөнийг таван бүсэд хуваахаар болсон байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 22-ын товчоон дээр нийт зургаан гарц нээхээр төлөвлөсөн бөгөөд тээврийн хэрэгслүүдийг ангилж оруулна. Нийтийн тээврийн хэрэгсэл, том оврын автомашин, суудлын автомашин гэх мэтчилэн ангилж байгаа юм.

Зөвлөмж-5: Хэрэв хот руу орох тээврийн хэрэгсэл ачаалал эрс нэмэгдвэл аймаг, сумаас гарах хөдөлгөөнийг хязгааралж, тодорхой цагийн зайтай гаргах шийдвэрийг Улсын онцгой комисс, Цагдаагийн байгууллага тухай бүрт нь гаргах юм байна.

Хуваалцах