Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Иргэдэд анхааруулж байна

Мал төллөж байгаатай холбоотой бруцеллёзын халдвараас сэрэмжлэх болон бусад халдварт өвчинтэй холбоотой хэд хэдэн сэрэмжлүүлгийг Халдварт өвчин судлалын төвөөс гаргасан байна.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэдэд анхааруулж байна
Иргэдэд анхааруулж байна. Зураг: МҮОНРТ

Мал төллөж байгаатай холбоотой бруцеллёзын халдвараас сэрэмжлэх болон бусад халдварт өвчинтэй холбоотой хэд хэдэн сэрэмжлүүлгийг Халдварт өвчин судлалын төвөөс гаргасан байна. Олон жилийн мэдээллээс харахад манай улсад бүртгэгдэж байгаа хүний бруцеллёз өвчний 60 гаруй хувь нь мал төллөлтийн үед халдварлагдсан байдаг байна.

Мөн дулаан болж барилга, тариалалт, ой мод, хөдөө хээрийн ажил эхлэж байгаатай уялдан хүмүүс хачигны халдвараас сэрэмжлэхийг анхааруулж байна. Хавар болж хүмүүсийн дархлаа суларч байгаатай холбоотойгоор сүрьеэ мэтийн архаг хууч өвчин сэргэж, сэдэрч болзошгүй байдаг тул сэрэмжтэй байж, сэжиг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандаарай гэдгийг санууллаа.

Түүнчлэн нүүдлийн шувууд ирж байгаатай холбоотой шувууны томуу өвчнөөс сэргийлж, үхсэн, өвчилсөн шувуутай хүрэлцэж, оролдохгүй, шувуу агнахгүй байхыг сануулъя гэжээ.

Түлхүүр үг:мал
Хуваалцах