Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүллээ

Дундговь аймагт байгалийн аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэдэд болон амь насаа алдсан иргэдийн ар гэрт хүмүүнлэгийн тусламж үзүүллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүллээ
Иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүллээ. Зураг: МҮОНРТ

Дундговь аймагт байгалийн аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэдэд болон амь насаа алдсан иргэдийн ар гэрт хүмүүнлэгийн тусламж үзүүллээ. Энэ хүрээнд Улсын Онцгой комиссоос шийдвэрлэсэн 50 гэр, аймгийн Онцгой комиссоос малын тэжээл, амны хаалт болон Улаан загалмайн хорооноос 10 гэр, 60 ширхэг гал тогооны багцыг сумдад хуваарилан гардуулсан бол амь эрсэдсэн 9 иргэний ар гэрт мөнгөн тусламжийг хүлээлгэн өгсөн юм.

Мөн Онцгой байдлын газарт гамшгийн хохирлыг бууруулах, хойшлуулшгүй нөхөн сэргээх үйл ажиллагаанд зориулж “КОВШ-50” автомашиныг олголоо гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах