Иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө
Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооноос Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Өмгөөлөгч - Иргэн таны төлөө” өдөрлөгийг зохион байгуулахаар болжээ. Өдөрлөг энэ сарын 23-нд Тусгаар тогтнолын талбай, дүүргүүдий
Мэдээллийн алба

Монгол Улсад Өмгөөллийн байгууллага үүсэн байгуулагдсан өдөр энэ сарын 25-нд тохионо. Энэ өдрийг угтаж Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооноос Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Өмгөөлөгч - Иргэн таны төлөө” өдөрлөгийг зохион байгуулахаар болжээ. Өдөрлөг энэ сарын 23-нд Тусгаар тогтнолын талбай, дүүргүүдийн Иргэний танхимд болох аж. Өдөрлөгийн үеэр өмгөөлөгчид иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, эрх зүйн туслалцаа үзүүлэх юм байна.


















