Иргэдэд хямд нүүрс очиж эхэллээ
Улаанбаатарт нэг тн нүүрс 280-300 орчим мянган төгрөгөөр зарагдаж байна. Зах зээлийн энэ ханшийг бууруулах боломжийг “Нүүрс” хөтөлбөр олгох юм.
Мэдээллийн алба

Улаанбаатарт нэг тн нүүрс 280-300 орчим мянган төгрөгөөр зарагдаж байна. Зах зээлийн энэ ханшийг бууруулах боломжийг “Нүүрс” хөтөлбөр олгох юм.“Нүүрс борлуулах цэгээр дамжин иргэдэд очих 40 кг-аар савласан шуудай нүүрс 3200 төгрөг, өөрөөр хэлбэл нэг тн нүүрс 80 мянга орчим төгрөгийн үнэтэй байх болно. Багануурын уурхай, Төмөр зам, Эрчим хүчний яам, цэрэгт алба хааж байгаа албан хаагчид, жолооч, борлуулагч гэхчлэн олон хүний оролцоотойгоор иргэдэд нүүрс очно гэж хөтөлбөртэй танилцсан Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ. Мөн тэрбээр төрөөс мөнгө төгрөгийн дэмжлэг үзүүлээгүй, зөв зохион байгуулалтын дүнд иргэдэд хямд нүүрс хоёр дахь жилдээ хүрч байгааг онцолжээ.


















