Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Иргэдэд короновируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө, зөвлөмжийг өгч ажиллаж байна

Мэдээлэл шуурхай удирдлагын төв нь Дуудлагын 6 шугам ажилладаг боловч өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байгаа боловч короновируст халдвар (KOVID-19) өвчлөлийн үед нэмэлтээр 4 шугам нэмж нийт 10 шугамаар иргэдээс дуудлага авч

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэдэд короновируст халдвараас урьдчилан сэргийлэх  зөвлөгөө, зөвлөмжийг өгч ажиллаж байна
Иргэдэд короновируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө, зөвлөмжийг өгч ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Мэдээлэл шуурхай удирдлагын төв нь түргэн тусламжийн дуудлагын 6 шугам ажилладаг боловч өндөржүүлсэн бэлэн байдал зарласан болон короновируст халдвар (KOVID-19) өвчлөлийн үед нэмэлтээр 4 шугам нэмж нийт 10 шугамаар иргэдээс дуудлага авч Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргаж өгсөн урьдчилан сэргийлэх зөвлөгөө, зөвлөмжийг өгч ажиллаж байна.


Одоогийн байдлаар тус төвд Коронавируст халдварын 2 тохиолдлын дуудлага 2 сарын эхээр боловч тухайн үед нь цаг алдалгүй зохих арга хэмжээг авч ажилласан байна. Нийслэлийн түргэн тусламжийн төв нь 5 түргэний машин, 3-н дуудлагын эмч болон хариуцлагатай жижүүрийн хамт ажиллаж байна.


Ирж байгаа дуудлага нь насан хүрэгчдийн, жирэмсэн эхийн болон хүүхдийн дуудлагууд байгаа боловч хичээл сургууль завсарласан, өрхийн эмнэлгийн үзлэгийн 60 орчим хувь нь гэрийн үзлэг хийгдэж байгаатай холбоотой түргэн тусламжийн дуудлага өнгөрсөн үеийн дуудлагаас тооны хувьд буурсан байдалтай байна.


Нийслэл орон нутагт өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байгаатай холбоотой иргэдэд короновируст халдвар (KOVID-19) өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө, зөвлөмжийг иргэдэд цаг алдалгүй өгч ажиллаж байна.


Хуваалцах