Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Иргэдэд нэг цэгийн үйлчилгээ ойртоно

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар энэ онд иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх цагдаа, өрхийн эмнэлэг, хорооны цогцолбор барилгын 17 тендерийн сонгон шалгаруулалтыг 5-р сард хийсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэдэд нэг цэгийн үйлчилгээ ойртоно
Иргэдэд нэг цэгийн үйлчилгээ ойртоно. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар энэ онд иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх цагдаа, өрхийн эмнэлэг, хорооны цогцолбор барилгын 17 тендерийн сонгон шалгаруулалтыг 5-р сард хийсэн.

Энэхүү бүтээн байгуулалтын ажилд нийт 10 тэрбум гаруй төгрөгийг төсөвлөсөн бөгөөд Сонгинохайрхан дүүрэгт 6, Баянгол дүүрэгт 4, Сүхбаатар дүүрэгт 2, Баянзүрх, Налайх, Чингэлтэй дүүргүүд тус бүр 1 цогцолбор барих юм.

Цогцолбор баригдсанаар орчин үеийн стандартад нийцсэн, тав тухтай байранд иргэд төрийн үйлчилгээг нэг цэгээс түргэн шуурхай авах боломжтой болно.

Цогцолбор барилгад цагдаа, өрхийн эмнэлэг хорооны ажлын алба байрладаг байсан. Харин энэ жилээс эхлэн ахмадын зөвлөл, иргэдийн нийтийн хурал түүнчлэн, чийрэгжүүлэлтийн өрөө, тусгаарлах өрөө зэргийг шинээр барьж байгаа юм.

Түлхүүр үг:Нэг цэгийн үйлчилгээ
Хуваалцах