Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Иргэдэд өгөх нөхөн олговрын хэмжээг баталлаа

Эдгээр иргэдэд нийт нэг тэрбум 284 сая 732 мянга 166 төгрөгийн нөхөн олговрыг нийслэлийн газар чөлөөлөх зардлаас олгож байгаа ажээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэдэд өгөх нөхөн олговрын хэмжээг баталлаа
Иргэдэд өгөх нөхөн олговрын хэмжээг баталлаа. Зураг: МҮОНРТ

Хүүхдийн амьдрах орчныг эрүүл, аюулгүй болгох зорилгоор бага сургуулийг гэрийнх нь ойролцоо барих ажлыг нийслэлээс хэрэгжүүлэхээр судлан НИТХ-аас 2013 онд нийслэл хотод барих бага сургууль цэцэрлэгийн цогцолбор барих газрын байршлыг тогтоожээ.

Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, нийслэлийн төвсийн хөрөнгө оруулалтаар Баянзүрх дүүргийн 19 хороо, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт шинээр барих бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын газарт орсон иргэдийн өмчлөлийн газар дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгө болон газрын нөхөх олговрын хөрөнгийн хэмжээг баталлаа.


Эдгээр иргэдэд нийт нэг тэрбум 284 сая 732 мянга 166 төгрөгийн нөхөн олговрыг нийслэлийн газар чөлөөлөх зардлаас олгож байгаа ажээ.

Хуваалцах