Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Иргэдэд үнэ төлбөргүй хийсэн эмчилгээг шалгаж байна

Эмчилгээ үйлчилгээ явуулж байсан “Гэрэлт ирээдүй” христийн цуглааны байр нь эмнэлгийн үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр эрүүл ахуй, халдвар хамгааллын наад захын шаардлага хангахгүй нөхцөлд иргэдэд үйлчилж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэдэд үнэ төлбөргүй хийсэн эмчилгээг шалгаж байна
Иргэдэд үнэ төлбөргүй хийсэн эмчилгээг шалгаж байна. Зураг: МҮОНРТ

БЗД-ийн Мэргэжлийн хяналтын хэлтэс “Гэрэлт ирээдүй” христийн цуглааны байранд иргэдэд үнэ төлбөргүй хийгдэж байгаа эмчилгээ, үйлчилгээг шалгалаа.

Шалгалтаар Америкийн нэгдсэн улсын иргэн, хүний их эмч мэргэжилтэй гэх DR. Hanson.P.Wong нарын хоёр эмч, Монгол Улсын иргэн таван их эмч хамтран Монгол Улсын иргэдийн биеийн үений холбоосонд тарилгын холимог /20% глюкоз, 2% лидокаин, Витамин В12/-оор тарьж үйлчилж байна. Энд хоёр улсын долоон их эмч ажиллаж байсан бөгөөд гадаадын хоёр эмч ЭМЯ-наас эмчлэх эрхийн зөвшөөрөл аваагүй байжээ. Одоогоор монгол эмч нарыг шалгаж байна.


Эмчилгээ үйлчилгээ явуулж байсан “Гэрэлт ирээдүй” христийн цуглааны байр нь эмнэлгийн үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр эрүүл ахуй, халдвар хамгааллын наад захын шаардлага хангахгүй нөхцөлд иргэдэд үйлчилж байна.


Иргэдэд үйлчлэхдээ найруулсан тарилгын уусмалыг тариурт урьдчилан хийж бэлтгэсэн /500 хүн /тун/, эмнэлгийн тусгай хог хаягдлыг зааврын дагуу цуглуулаагүй, шал, ширээ зэрэгт цус дуссан, өвчтөнд хэрэглэсэн бохир зүү тариур, хэрэглэхээр бэлтгэсэн тарилгын уусмалтай тариурыг нэг ширээнд зэрэгцүүлэн байрлуулсан, гар угаах нөхцөлөөр хангагдаагүй, нэг өрөөнд 6-8 хүнд нэгэн зэрэг асептик, антисептик баримтлахгүйгээр өвдөгний үе, хүзүү, сээр, нурууны үений холбоосонд олон удаа хатгалт хийж тарилгын уусмал шахаж байгаа нь халдвар хамгааллын дэглэмийг ноцтой зөрчжээ.


Ингээд сүм дээр хийгдэж байсан эмчилгээ, үйлчилгээг зогсоож, хэрэглэж байсан эм, эмнэлгийн хэрэгслийг хураасан байна. Шалгалт үргэлжилж байна.

Хуваалцах