Иргэдэд зөвлөгөө өгөх 7032-3-102 утас ажиллаж байна
Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газраас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т “Гэр бүлийн хүчирхийллийн мэдээллийг хүлээн авч, шаардлагатай тусламж, зөвлөгөө өгөх, холбон зуучлах утас 24 цагаар ажиллуулах” гэсэн заалтыг хэрэгжүүлж, хүчирхийллийн хохирогч болон ир
Мэдээллийн алба

Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газраас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т “Гэр бүлийн хүчирхийллийн мэдээллийг хүлээн авч, шаардлагатай тусламж, зөвлөгөө өгөх, холбон зуучлах утас 24 цагаар ажиллуулах” гэсэн заалтыг хэрэгжүүлж, хүчирхийллийн хохирогч болон иргэнд зөвлөгөө, мэдээллийг 7032-3-102 дугаарын утсаар өгч эхэллээ.
Энэхүү утас ажилласнаар “Гэр бүлийн хүчирхийлэл”-ийн талаар хаана, хэнд, хэзээ, хэрхэн хандахаа мэдэхгүй байгаа иргэдийг мэдээллээр хангаж, хүчирхийллийг даамжруулахгүй байх ач холбогдолтой юм.
Энэхүү утас ажиллаж эхэлснээр 8 иргэнд шаардлагатай тусламж, зөвлөгөө өгч нэг иргэнийг “Хамгаалах байр”-д хүргүүлэхээр аймгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт холбон, зуучлан ажиллаж байна.


















