Иргэдээс ирсэн санал гомдлын дагуу НОСК ХК-ийн ажлын алба ажиллалаа
НОСК ХК-ийн Орон сууц ашиглалт, борлуулалтын хэлтэс, Барилга байгууламж, захиалагчийн хяналтын хэлтсийн нэгдсэн ажлын алба байгуулагдан
Мэдээллийн алба

НОСК ХК-ийн Орон сууц ашиглалт, борлуулалтын хэлтэс, Барилга байгууламж, захиалагчийн хяналтын хэлтсийн нэгдсэн ажлын алба байгуулагдан баяр наадмаас өмнө иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу “Буянт-Ухаа-2”-972 айлын орон сууц, СХД-ийн 63-1, 63-2 байрны 70 айлын орон сууц, СХД-ийн “Баян хошуу” 50 айлын түр суурьшуулах орон сууц, СБД-ийн 813, 814 байрны 290 айлын орон сууц, 901, 902 түрээслээд өмчлөх байрны 300 айлын орон сууцнуудын гадна тохижилт болон урсгал засварын ажил, хийгдэх ажлын төлөвлөгөөг гаргаж ажиллалаа. Мөн албан хаагчдад цаг үеийн болон арга зүйн мэдээлэл чиглэлүүдийг өглөө.
Энэ үеэр тус байрнуудын цахилгаан шатны ашиглалтын талаар “НОСК” ХК, “Бөлинтэ”ХХК, “Лифткон” ХХК, “Улаанбаатар Лифт” НӨҮГ-ын 4 талт уулзалт хийж оршин суугчдын тав тухтай амьдрах, цахилгаан шатыг 24 цагийн турш ашиглуулах, засвар үйлчилгээг тогтмол хангаж хамтран ажиллахаар боллоо.
Уулзалтын үеэр цахилгаан шатны зогсолтгүй ажиллагааг хангаж ажиллахад оршин суугчдын өөриймсөг сэтгэл, ариг гамтай хэрэглэх нь чухал болохыг онцлон сануулж байлаа гэж Нийслэлийн Орон Сууцны Корпорациас мэдээллээ.





















