Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Иргэдийг хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

2019 оны долоодугаар сарын 23-24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэн О-гийн гэрт хулгай орж зурагт, гар утас, автомашин алдагдсан,

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэдийг хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
Иргэдийг хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Зураг: МҮОНРТ

2019 оны долоодугаар сарын 23-24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэн О-гийн гэрт хулгай орж зурагт, гар утас, автомашин алдагдсан, мөн тус дүүргийн 7-р хороонд оршин суух иргэн Б-гийн гэрт хулгай орж 2 ширхэг гар утас алдагдсан гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид дээрх хэргүүд дээр ажиллаж, Дорнод аймгийн харьяат 22 настай эрэгтэй Б нь уг хэргүүдийг үйлдсэн болохыг тогтоосон байна.

Иймд иргэд та бүхэн орон байраа аль болох эзгүй үлдээхгүй байж хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж өөрсдийн эд хөрөнгөө хамгаалж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Мөн Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс санаачлан хэрэгжүүлж байгаа “Зогс-Шалга-Хулгайчид бүү боломж олго” арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт бүртгэгдсэн хулгайн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 17.1 хувиар буурсан эерэг дүн мэдээ гарчээ.

Хуваалцах