Иргэдийг хууль бусаар ан амьтан агнаж, барихгүй байхыг анхааруулж байна
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2019 оны 01/26 тоот “Ой, ан, байгалийн ургамал түүж бэлтгэж байгаа байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Нийслэлийн ногоон бүс, алслагдсан дүүрэг, хороодын нутаг дэвсгэрт хууль бус мод бэлтгэл, ан агнуурын чиглэлээ
Мэдээллийн алба



Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2019 оны 01/26 тоот “Ой, ан, байгалийн ургамал түүж бэлтгэж байгаа байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Нийслэлийн ногоон бүс, алслагдсан дүүрэг, хороодын нутаг дэвсгэрт хууль бус мод бэлтгэл, ан агнуурын чиглэлээр хяналт шалгалт хийгдэж байна.Хяналт шалгалтаар 1 иргэн Амьтны тухай хууль тогтоомж зөрчиж, зохих зөвшөөрөлгүйгээр 1 толгой саарал чоныг Төв аймгийн нутаг дэвсгэрээс агнаж, түүний нойтон арьсыг Улаанбаатар хот руу тээвэрлэсэн зөрчлийг илрүүллээ.Зөрчил гаргасан иргэнд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.3 дахь заалтаар 150 нэгж буюу 150.0 мянган төгрөгийн торгууль, 1020.0 мянган төгрөгийн нөхөн төлбөр оногдуулж ажиллалаа.Хяналт шалгалт үргэлжилж байна.Тус шалгалттай холбогдуулан иргэдийг хууль бусаар ан амьтан агнаж, барихгүй байхыг анхааруулж байна.


















