Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Иргэдийг хуурч, мэхэлж болзошгүй үйлдлээс болгоомжилно уу

Цахим орчноор "Түрээсийн орон сууц" хөтөлбөрийн хүрээнд “Буянт-Ухаа 2” хорооллын хоёрдугаар ээлжийн орон сууцны бүртгэл эхэлсэн, квотыг худалдах замаар иргэдээс

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэдийг хуурч, мэхэлж болзошгүй үйлдлээс болгоомжилно уу
Иргэдийг хуурч, мэхэлж болзошгүй үйлдлээс болгоомжилно уу. Зураг: МҮОНРТ

Цахим орчноор "Түрээсийн орон сууц" хөтөлбөрийн хүрээнд “Буянт-Ухаа 2” хорооллын хоёрдугаар ээлжийн орон сууцны бүртгэл эхэлсэн, квотыг худалдах замаар иргэдээс зуучлалын хөлс авч, хамруулж өгнө гэх олон нийтийг хууран мэхлэх, залилах шинжтэй мэдээлэл удаа дараа цацагдаж байна.

Иймд төрийн байгууллагын нэрийг барин худал, ташаа мэдээлэл цацаж, иргэдийг хуурч, мэхэлж болзошгүй үйлдлээс болгоомжлохыг Барилга, хот байгуулалтын яамнаас анхааруулж байна. Энэ ташаа мэдээлэлтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар хандаад байна.

“Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцны барилгын ажил дуусаагүй бөгөөд Түрээсийн орон сууцанд зуучлагчаар дамжуулан хамрагдах боломжгүй болохыг албан ёсоор мэдэгдье гэж Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээллээ.

Хуваалцах