Иргэдийг тоглоомон буугаар сүрдүүлжээ
Согтуу эр тоглоомон гар буугаар иргэдийг айлган, сүрдүүлж байсан хэрэг гарчээ.
Мэдээллийн алба

Согтуу эр тоглоомон гар буугаар иргэдийг айлган, сүрдүүлж байсан хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 4-нд Баянзүрх дүүргийн VII хорооны хэсэг буюу Сансарын тойргийн хойд талын автобусны буудал дээр буутай эр танхайрч байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Уг дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид хэргийн газарт очиход 22 настай Б гэх эрэгтэй согтуурсан үедээ үрлэн сумтай буу барьж, иргэдийг айлган сүрдүүлж байжээ. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.


















