Иргэдийн 88 хувь нь захуудыг нүүлгэхийг дэмжжээ
“Авто замын түгжрэлийг бууруулах, нэгдсэн удирдлагаар хангах” эрх, үүрэг бүхий ажлын хэсэг цахим хуудсуудаар дамжуулан томоохон зах, худалдаа үйлчилгээний төвийн ойролцоох замын хөдөлгөөний түгжрэлийг хэрхэн бууруулах тухай санал асуулгыг олон нийтийн дунд явуулжээ.
Мэдээллийн алба

Санал асуулгад оролцсон иргэдийн 88-аас дээш хувь нь зах, худалдааны төвүүдийг хотоос нүүлгэн шилжүүлэхийг дэмжсэн байна. Тэгвэл үүний эхлэл болж Сүхбаатар дүүрэгт байрладаг "Зуун айл" барилгын материалын захыг хотоос гаргаж Налайх дүүрэгт, харин "Да хүрээ" зэрэг техникийн захуудыг 22-ын товчооны орчимд байршуулахаар болжээ.