Иргэдийн анхааралд
Хөвсгөл аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний албанаас ирүүлсэн сэрэмжлүүлэг мэдээгээр 2019 оны 06 дугаар сарын 11, 12-нд зарим нутгаар түр зуурын дуу цахилгаантай бороо, 13, 14, 15-нд ихэнх нутгаар бороо орохыг анхааруулж байна.
Мэдээллийн алба

Хөвсгөл аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний албанаас ирүүлсэн сэрэмжлүүлэг мэдээгээр 2019 оны 06 дугаар сарын 11, 12-нд зарим нутгаар түр зуурын дуу цахилгаантай бороо, 13, 14, 15-нд ихэнх нутгаар бороо орохыг анхааруулж байна.
ИЙМД ИРГЭД ТА БҮХЭН:
- Хөдөө хээр зорчих, аян замд явахдаа үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах
- Өөрийн гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын голдирол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эргийн ойролцоо барихгүй байх
- Бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх
- Өндөр хүчдэл, цахилгааны шугам, сүлжээ тулгуурын дор гэр, сууцаа барихгүй байх
- Дуу цахилгаантай бороотой үед үүрэн телефоны утас болон сансрын холбооны станц ашиглахгүй байх суурин утас, сансрын антенны аянга зайлуулагч газардуулаг хийх, мэргэжлийн байгууллагаар хэмжилт хийлгэж дүгнэлт гаргуулах.
- Үерийн аюултай бүс нутгаас нүүх
- Өөрийн гэр, хашаа, саравч байрны үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
- Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх
- Гэнэтийн ослын болон эд хөрөнгийн даатгалд хамрагдаж
ҮЕР УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛНЭ ҮҮ.


















