Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Иргэдийн анхааралд

УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу 2020 оны долоодугаар сарын 4-ний өдөр Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирэх иргэдийн жагсаалтыг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэдийн анхааралд
Иргэдийн анхааралд. Зураг: МҮОНРТ

УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу 2020 оны долоодугаар сарын 4-ний өдөр Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирэх иргэдийн жагсаалтыг зургаадугаар сарын 30-ны орой ирүүлсэн. Жагсаалтын дагуу нэг бүрчлэн ЭСЯ-наас болон Токио дахь МИАТ ХК-ийн Төлөөлөгчийн газраас утсаар холбогдож байна.

Жагсаалтад багтсан иргэд тусгаарлах байрны төлбөр болон тээвэрлэлтийн зардлыг төлсний дараа онгоцны тийз баталгаажих болохыг иргэдэд анхааруулна уу.

Төлбөрийг дараах дансанд тушаана. Үүнд:

Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг буюу нийт 1 060 000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу нийт 640000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлөх.

Төлбөр хийхдээ тухайн иргэний РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.

Эх сурвалж: Токио дахь Монгол Улсын ЭСЯ

Хуваалцах