Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Иргэдийн анхааралд!

ОХУ-ын Засгийн газраас коронавируст халдварын нөхцөл байдлыг хяналтандаа оруулсан зарим улстай агаарын хилээ харилцан нээх тухай санал хүргүүлж, тухайн улсын холбогдох байгууллагуудтай нь хамтран судалгаа хийж байгаа билээ.

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэдийн анхааралд!
Иргэдийн анхааралд!. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Засгийн газраас коронавируст халдварын нөхцөл байдлыг хяналтандаа оруулсан зарим улстай агаарын хилээ харилцан нээх тухай санал хүргүүлж, тухайн улсын холбогдох байгууллагуудтай нь хамтран судалгаа хийж байгаа билээ.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ОХУ нь 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс агаарын хилээ нээх гэж байна гэсэн мэдээлэл цацагдаж байгаа боловч эцсийн шийдвэр гараагүй байгаа тул иргэдийг албан ёсны шийдвэр гартал тус улсын нутаг дэвсгэрээр дамжин нутаг буцах аялал төлөвлөхгүй байхыг анхааруулж байна.

Тус ЭСЯ ОХУ-ын Засгийн газраас албан ёсны шийдвэр гарсан даруйд нь цахим хуудсаараа дамжуулан мэдээлэх болно.

Хуваалцах