Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Иргэдийн анхааралд

БНХАУ-ын дарга Си Жин Пин манай улсад 2014-08.21-22-ны хооронд айлчлах гэж байгаатай холбогдуулан цагдаагийн байгууллага нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах,

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэдийн анхааралд
Иргэдийн анхааралд. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын дарга Си Жин Пин манай улсад 2014 оны наймдугаар сарын 21-22-ны хооронд айлчлах гэж байгаатай холбогдуулан цагдаагийн байгууллага нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үндсэн үүргийнхээ хүрээнд хэв журмын хамгаалалт зохион байгуулна.

Энэ үеэр Хан-Уул дүүрэг, Сүхбаатар дүүрэг /Төрийн ордны орчим/-ийн нутаг дэвсгэрт тодорхой цагуудад тээврийн хэрэгслийн болон явган зорчигчийн хөдөлгөөнд хязгаарлалт хийгдэх тул иргэд та бүхэн цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж хөдөлгөөнд соёлтой оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Хуваалцах