Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Иргэдийн анхааралд!

Сүүлийн өдрүүдэд "буга хүнрүү дайрч байна" гэх гомдол, дуудлага мэдээлэл олон ирж байгаа ба жил бүрийн 9 болон 10 дугаар саруудад Богдхан уулын бугын дуудлага буюу үржил, ороо нийлгэний үе эхэлсэн. Тус үржлийн буюу нийлгэний үеэр эр буга ууртай,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэдийн анхааралд!
Иргэдийн анхааралд!. Зураг: МҮОНРТ

Сүүлийн өдрүүдэд "буга хүнрүү дайрч байна" гэх гомдол, дуудлага мэдээлэл олон ирж байгаа ба жил бүрийн 9 болон 10 дугаар саруудад Богдхан уулын бугын дуудлага буюу үржил, ороо нийлгэний үе эхэлсэн. Тус үржлийн буюу нийлгэний үеэр эр буга ууртай, ширүүн, шийдэмгий болж ойртсон, цочоосон амьтадруу дайрах, мөргөх зэрэг үйлдэл гаргах нь элбэг.

Иймд ууланд алхагчид, аялагчид болон Богдхан уулын орчны бүсэд амьдарч буй иргэд та бүхэн зөвхөн батлагдсан аялалын зам, маршрутаар явах мөн ууланд ойд явахдаа аливаа эрсдэлтэй үйлдэл хийхгүй байх, зураг авах, дуу чимээ гаргахгүй байхыг анхааруулж байна.

Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа

Хуваалцах