Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Иргэдийн анхааралд

Баярын өдрүүдээр зөвшөөрөлгүй зам сэтлэх, барилгын суурь ухах, нийтийн эзэмшлийн зам талбайг эвдэж сүйтгэх зэрэг асуудал гарвал иргэд та бүхэн аливаа зөрчилтэй үйл ажиллагааны талаарх мэдээллийг Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 11-310005 дугаарын утсанд тухай бүр мэдэгдэнэ үү

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэдийн анхааралд
Иргэдийн анхааралд. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийн нутаг дэвсгэрт зөрчилтэй, зөвшөөрөлгүй баригдаж буй барилгуудын үйл ажиллагааг хаах шийдвэр гаргасан билээ. Уг шийдвэрийн дагуу баяр наадмаар зөрчилтэй компаниуд барилгын ажлаа эхэлдэг, үргэлжлүүлдэг тул мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой байдлын байгууллагын хамтарсан ажлын хэсэг хяналт тавих юм.

Баярын өдрүүдээр зөвшөөрөлгүй зам сэтлэх, барилгын суурь ухах, нийтийн эзэмшлийн зам талбайг эвдэж сүйтгэх зэрэг асуудал гарвал иргэд та бүхэн аливаа зөрчилтэй үйл ажиллагааны талаарх мэдээллийг Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 11-310005 дугаарын утсанд тухай бүр мэдэгдэнэ үү.

Хуваалцах