Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Соёл урлаг, спорт

Иргэдийн баярт түрүүлсэн бөхийг 30 сая төгрөгөөр байлна

Нийслэлийн ЗДТГ-аас анх удаа зохион байгуулж буй нийслэлийн иргэдийн баяр Хүйдолоон худагт энэ сарын 28, 29-нд болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэдийн баярт түрүүлсэн бөхийг 30 сая төгрөгөөр байлна
Иргэдийн баярт түрүүлсэн бөхийг 30 сая төгрөгөөр байлна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн ЗДТГ-аас анх удаа зохион байгуулж буй нийслэлийн иргэдийн баяр Хүйдолоон худагт энэ сарын 28, 29-нд болно. Үндэсний бөхийн барилдаанд улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөх зодоглоно. Энэ барилдаанд барилдах бөхчүүдийг 6 дугаар сарын 25, 26-нд бүртгэж, 27-нд мандат олгохоор төлөвлөжээ.

Иргэдийн баярт түрүүлсэн бөхийг 30 сая төгрөгөөр байлах юм байна. Үзүүрлэсэн бөхийг 20, их шөвөгт шалгарсан бөхчүүдийг 10, дунд шөвөгт шалгарсан бөхчүүдийг 3 сая төгрөгөөр шагнахаар болжээ. Тэгвэл давааны бай 150 мянган төгрөг аж.

Хуваалцах