Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Иргэдийн эрх ашгийг ноцтой зөрчсөн үйлдлийг таслан зогсоохоор болжээ

Монгол Улсын Үндсэн хуульд заагдсан хүний зорчин явах эрхийг шүүхийн шийдвэр, эрүүгийн хэрэг үүссэн тохиолдолд мөрдөн байцаагч, прокурорын шийдвэрээр хориг тавих тухай асуудлыг зөрчиж байгаа шийдвэрээс болоод гадаад, дотоодын олон иргэн хохирч байгаа юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Иргэдийн эрх ашгийг ноцтой зөрчсөн үйлдлийг таслан зогсоохоор болжээ
Иргэдийн эрх ашгийг ноцтой зөрчсөн үйлдлийг таслан зогсоохоор болжээ. Зураг: МҮОНРТ

Хууль зүйн өмнөх сайдын үед гаргасан шинэчлэлийн зарим шийдвэрээс болж сөрөг үр дагавар цөөнгүй гарчээ. Түүний нэг нь гадаадын иргэдийн хилээр нэвтрэх эрхэд хориг, хязгаар тавьсан асуудал юм. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон юм уу, интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа тухайн иргэнийг хилээр нэвтрэхэд хориг хязгаар тавих тухай заалт манай Үндсэн хуульд бий.
Монгол Улсын Үндсэн хуульд заагдсан хүний зорчин явах эрхийг шүүхийн шийдвэр, эрүүгийн хэрэг үүссэн тохиолдолд мөрдөн байцаагч, прокурорын шийдвэрээр хориг тавих тухай асуудлыг зөрчиж байгаа шийдвэрээс болоод гадаад, дотоодын олон иргэн хохирч байгаа юм. Өнгөрсөн хугацаанд гэхэд л яам, тамгын газар, татварын газар, хувь хүний өргөдөл, гомдлоор хүртэл тухайн иргэнийг хилээр зорчих эрхийг нь хязгаарласан байдаг. Мөн тушаал шийдвэрийн дагуу хилээр гарахыг нь хориглосон атлаа хэргийг нь шалгаж дууссан хойноо эргэн мэдээлж, албан бичиг явуулаагүй зэргээс үүдэн хохирсон хүний тоо ч цөөнгүй байгаа аж.
Энэ асуудлыг Хууль зүйн сайд Д.Дорлигжав Ерөнхий сайдтай уулзах үеэрээ уламжилж эцэслэн шийдвэрлэх талаар ярилцсан байна. Ингэснээр өнгөрсөн хугацаанд хууль зүйн салбарын хүрээнд хийгдсэн зарим нэг өөрчлөлт шинэчлэлтийн асуудлыг цэгцэлж, иргэдийн эрх ашгийг ноцтой зөрчсөн үйлдлийг таслан зогсоохоор болжээ. Энэ нь гадаадын томоохон хөрөнгө оруулагчдыг өөртөө татах, олон талын асуудлаар хамтарч ажиллахад эерэг нөлөө үзүүлнэ гэж зарим судлаач хэлж байгаа юм.
Шинэ сайдыг “Шинэчлэлээс ухарлаа” хэмээн шүүмжилж байгаа энэ үед хуучин сайдынхаа шийдвэрлэх боломжтой байсан ч шийдвэрлэж чадаагүй асуудлыг шийдвэрлэж байгаа нь анхаарал татаж байна. Гадаадын иргэдэд тавьсан хоригийн асуудлаас болж манай улс “хөл хориотой” гэсэн нэр зүүж байсан нь харамсалтай. Гадаадын хөрөнгө оруулагчид, баялаг бүтээгчдийг хамгаалагч хэмээдэг хуучин сайд чухам яагаад шийдэж болохоор эл асуудлыг шийдвэрлэсэнгүй вэ гэдэг нь ихээхэн сонирхол татдаг. Үүнийг мэдсээр байж гадаадын иргэдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх эрхийг нь хязгаарлаж, өдийг хүртэл хоригтой хэвээр байлгаад байсны ашиг юунд байв. Магадгүй өөрөө шинэ сайдын оронд энэ асуудлыг шийдвэрлэсэн хүн болж харагдах гэсэн ч байж болох. Нөгөө талаас үзэхэд асуудлыг хурцатгаж байгаад гадаадынханд нэр олох гэсэн бас нэгэн арга байсныг ч үгүйсгэхгүй. Энэ мэт шалтгаануудаас болоод албан тушаалаасаа зууралдсан ч байж болох олон хардлагуудыг дагуулж байгаа юм. Ямартай ч сайд асан хуульч хүнийхээ хувьд иймэрхүү зөрчлүүдийг зүгээр хараад сууна гэж байхгүй л байлтай.


Хуваалцах