Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Иргэдийн гарын мөрийг дурсгал болгон өгнө

Хууль зүйн яамнаас иргэдэд зориулсан “Нээлттэй хаалганы өдөр”-ийг есдүгээр сарын 13-ны бямба гарагт зохион байгуулахаар болсон.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэдийн гарын мөрийг дурсгал болгон өгнө
Иргэдийн гарын мөрийг дурсгал болгон өгнө. Зураг: МҮОНРТ

Хууль зүйн яамнаас иргэдэд зориулсан “Нээлттэй хаалганы өдөр”-ийг есдүгээр сарын 13-ны бямба гарагт зохион байгуулахаар болсон. Энэ үеэр иргэдэд эрх хэмжээнийхээ хүрээнд асуудал хариуцсан байгууллагууд шууд үйлчилгээ үзүүлэхээр бэлтгэж байгаа аж.

Тухайлбал, УБЕГ-аас лавлагаа мэдээлэл өгөх, иргэний үнэмлэх захиалах, гээгдүүлсэн бичиг баримтын мэдээлэл авах, гадаад паспортын хугацаа сунгах бол Цагдаагийн байгууллагаас жолооны үнэмлэхтэй холбоотой мэдээлэл шүүлгэх зэрэг үйлчилгээнүүдийг үзүүлэх ажээ.

Түүнчлэн энэ үеэр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн Гарын мөрийн лабораториос иргэдийн гарын мөрний дардсыг тусгай зориулалтын тосоор бэхжүүлэн авч дурсгал болгон үнэ төлбөргүй өгч үйлчлэх ажээ.

Хуваалцах