Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Иргэдийн гомдлыг цахим хаягаар авдаг боллоо

Нийслэлийн иргэдийн ая тухтай, эрүүл аюулгүй, цэмцгэр орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн төвийн 6 дүүргийн инженер хангамж, нийтийн үйлчилгээтэй холбоотой гомдлыг цахим хаягаар авч шийдвэрлэдэг боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэдийн гомдлыг цахим хаягаар авдаг боллоо
Иргэдийн гомдлыг цахим хаягаар авдаг боллоо. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн иргэдийн ая тухтай, эрүүл аюулгүй, цэмцгэр орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн төвийн 6 дүүргийн инженер хангамж, нийтийн үйлчилгээтэй холбоотой гомдлыг цахим хаягаар авч шийдвэрлэдэг боллоо. Энэхүү цахим хаягийг Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төв хариуцан инженерийн хангамж, нийтийн үйлчилгээний хүртээмж, чанарт тогтмол хяналт тавьж, үйл ажиллагааг нь зохицуулах чиглэлээр 24 цагийн үйлчилгээ үзүүлж байна.

Иргэдийн санал гомдлыг www.310005.mn хаягаар хүлээн авна. Цахим хаягийг 2015 оны 04-р сарын 30-наас эхлэн ажиллуулж эхэлсэн бөгөөд иргэдээс ирүүлсэн гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг утсаар болон цахимаар эргэн мэдээллэх юм. Түүнчлэн 310005, 76111005 дугаарын утсаар иргэдийн санал хүсэлтийг давхар авч байна гэж Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвөөс мэдээллээ.

Хуваалцах