Иргэдийн гомдолтой холбоотойгоор “Миний дэлгүүр”-ийн удирдлагуудтай уулзлаа
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээний хяналтын хэлтсээс иргэдээс ирж буй гомдолтой холбоотойгоор “Сонгинохангай” ХХК-ийн удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа.
Мэдээллийн алба

Уулзалтад Нийслэлийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дэд дарга С.Даваасүрэн, хэлтсийн дарга Д.Хоролмаа, холбогдох улсын байцаагчид, “Сонгинохангай” ХХК-ийн “Миний дэлгүүр” сүлжээ хариуцсан захирал Н.Эрхэмбаяр, дотоод хяналтын албаны дарга Н.Гангэрэл болон компанийн бусад холбогдох ажилтан оролцлоо.
Уулзалтын зорилго нь тус компанийн харьяа хүнсний сүлжээ дэлгүүрүүдийн үйл ажиллагааны дотоод хяналтыг сайжруулах, тус компанийн дотоод хяналтын баг ажилтнуудын хяналтын үйл ажиллагааг дүнтэй болгох замаар зөрчил дутагдлыг арилгахад чиглэгдлээ.
Уулзалтаар “Миний дэлгүүр” сүлжээний үйл ажиллагааны дотоод хяналт хэрхэн явагддаг талаар тайланг сонсож хэлэлцэн, цаашид тус сүлжээний дотоод хяналтын баг ажилтнууд болон сүлжээ дэлгүүрийн ажиллагсдад сургалт явуулах, үр дүнг тооцох ажлуудыг зохион байгуулахаар болсон байна.