Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Иргэдийн хохирлыг барагдуулахаар ажиллаж эхэлжээ

ШӨХТГ, БХБЯ, Стандартчилал хэмжилзүйн газар болон бусад холбогдох байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг орон сууцны метр квадратын хэмжилтийн шалгалтыг эхлүүлжээ.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэдийн хохирлыг барагдуулахаар ажиллаж эхэлжээ
Иргэдийн хохирлыг барагдуулахаар ажиллаж эхэлжээ. Зураг: МҮОНРТ

ШӨХТГ, БХБЯ, Стандартчилал хэмжилзүйн газар болон бусад холбогдох байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг орон сууцны метр квадратын хэмжилтийн шалгалтыг эхлүүлжээ.

Ажлын хэсгийнхэн өчигдөр 100 хувийн Хятадын хөрөнгө оруулалттай “Ти Ди Си” компанийн захиалгаар барьсан 16 давхар орон сууцны барилгад шалгалт хийсэн байна. Одоогийн байдлаар ШӨХТГ-т тус байрны оршин суугчдаас гурван гомдол ирээд байгаа юм.

Хэрэглэгчдийн гомдлын дагуу нийслэлд ашиглалтад орсон орон сууцны барилгууд болон компаниудад хийх тус шалгалт нэг сарын турш үргэлжилнэ.

Мөн ШӨХТГ-ын зүгээс барилгын компаниудын захирлуудтай уулзалт хийн, иргэдийн хохирлыг барагдуулах тал дээр ажиллаж эхэлсэн гэдгээ мэдэгдсэн юм.

Хуваалцах