Иргэдийн хүсэлтийг цахимаар авна
Амралтын хугацаагаа аятай сайхан өнгөрүүлж, хилийн чанадад аялахаар гадаад паспортоо хөөцөлдөх иргэдийн хөлд дарагдсан Иргэний бүртгэл мэдээллийн төвийнхөн ачааллаа бууруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна.
Мэдээллийн алба

Тэд иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын бүртгэл мэдээлэл, хүсэлтийг цахимаар авч эхэлжээ. Тун удахгүй цахим гарын үсгийг ч хэрэглээнд нэвтрүүлж, ачааллаа багасгах гэнэ.
Иймд иргэн та компани байгуулж түүнийгээ бүртгүүлэх гэж байгаа бол тухайн материалаа улсын бүртгэлд цахимаар илгээх боломжтой юм байна. Ингэснээр таны илгээсэн материалыг тэд хүлээн аваад хариу явуулах тул иргэний бүртгэл мэдээллийн төвд биечлэн очиж олон цаг дугаарлах, хэд хоногоор хөөцөлдөх шаардлагагүй болжээ.