Иргэдийн мэдээллийн мөрөөр шалгаж зөрчил илрүүллээ
Засгийн газрын "11-11" төвд иргэнээс ирүүлсэн мэдээллийн мөрөөр Чингэлтэй дүүргийн Гэгээрэл хөгжил төвийн 2011, 2012, 2013 оны санхүү аж ахуйн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.
Мэдээллийн алба

Засгийн газрын "11-11" төвд иргэнээс ирүүлсэн мэдээллийн мөрөөр Чингэлтэй дүүргийн Гэгээрэл хөгжил төвийн 2011, 2012, 2013 оны санхүү аж ахуйн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар тус төвийн захирал О.Чимэдцэрэн, нягтлан бодогчоор ажиллаж байсан Ж.Мөнх-Од нар нь ажиллаагүй хүний нэр дээр нийт 22322,7 мянган төгрөгийн цалин бичиж авсан, түлш халаалтын зардалд 8752,9 мянган төгрөгийн нүүрс илүү зарцуулсан зэрэг зөрчил дутагдал илэрлээ.
Дээрх мөнгийг нөхөн төлүүлэхээр улсын ахлах байцаагчийн акт бичиж, албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаар холбогдох газруудад шилжүүллээ.


















