Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Иргэдийн олонх нь Тэрэлж, “Скай ресорт” чиглэлд агаарт гарах санал өглөө

НИТХ болон НЗДТГ сурагчдын амралт эхэлж буйтай холбогдуулан иргэдийг агаарт гарах боломж нөхцөлөөр хангахаар ажиллаж байна.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэдийн олонх нь Тэрэлж, “Скай ресорт” чиглэлд агаарт гарах санал өглөө
Иргэдийн олонх нь Тэрэлж, “Скай ресорт” чиглэлд агаарт гарах санал өглөө. Зураг: МҮОНРТ

НИТХ болон НЗДТГ сурагчдын амралт эхэлж буйтай холбогдуулан иргэдийг агаарт гарах боломж нөхцөлөөр хангахаар ажиллаж байна.

Энэ хүрээнд иргэдийг цэвэр агаарт цагийг ая тухтай өнгөрөөх амралт, жуулчны баазууд руу хүргэх нийтийн тээврийн тусгай маршрут гаргах талаар олон нийтийн дунд цахимаар санал асуулга явууллаа.

Санал асуулгад оролцсон иргэдийн олонх нь Тэрэлж болон "Скай ресорт" руу гэр бүлээрээ агаарт гарах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Харин автобусны үнийн хувьд 1000 төгрөг байх, автобусны цагийг 10:00-11:00 байх нь зөв гэж судалгаанд оролцсон иргэд дэмжжээ.

Санал асуулгатай холбогдуулан энэ бямба гараг буюу 12 дугаар сарын 21-ний өдрөөс дээрх хоёр чиглэлд автобус гаргахаар төлөвлөж байна.

Хуваалцах