Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Иргэдийн оролцоотой нийслэлийн төсвийг батална

Нийслэлийн ИТХ-ын ээлжит хурал маргааш буюу Пүрэв гараг 09 цагт Хангарьд ордны 14 давхарт болно. Хуралдаанаар Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс зам ашигласны төлбөр авах журам, төлбөрийн хэмжээг тогтоох, нийслэлийн эдийн засаг,

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэдийн оролцоотой нийслэлийн төсвийг батална
Иргэдийн оролцоотой нийслэлийн төсвийг батална. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит хурал маргааш буюу Пүрэв гараг 09 цагт Хангарьд ордны 14 давхарт болно. Хуралдаанаар Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс зам ашигласны төлбөр авах журам, төлбөрийн хэмжээг тогтоох, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилтын хэрэгжилт, засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтыг батлах тухай асуудлыг хэлэлцэнэ. Мөн нийслэлийн өмчөөс 2007-2010 онуудад хувьчлагдах аж ахуйн нэгж, барилга байгууламжийн жагсаалтад орж батлагдсан зарим аж ахуйн нэгж, барилга байгууламжийг хувьчлалын жагсаалтаас хасах, нийслэлийн өмчөөс 2014 онд хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалт батлах, орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг ярилцах юм. Түүнчлэн нийслэлийн 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах, нийслэлийн Аудитын газрын 2013 оны ажлын тайланг хэлэлцэж, нийслэлийн 2014 оны төсвийг батална.

Хуваалцах