“Иргэдийн оролцоотой төсөв” хэлэлцүүлэг үргэлжилж байна
Нийслэлийн хэмжээнд “Иргэдийн оролцоотой төсөв” хэлэлцүүлгийг өрнүүлж эхлээд байгаа. Тус хэлэлцүүлгийн дүнгээр оршин суугаа хороондоо цэцэрлэг бариулах хүсэлтэй иргэдийн тоон үзүүлэлт өндөр гарсан байна.
Мэдээллийн алба

Нийслэлийн хэмжээнд “Иргэдийн оролцоотой төсөв” хэлэлцүүлгийг өрнөж байна. Хэлэлцүүлгийн санал асуулгаар иргэд хороондоо цэцэрлэг бариулах, хяналтын камер байрлуулах, нийслэлийн ногоон байгууламжийг сайжруулах зэрэг ажлыг хийлгэх саналтай байгааг Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжил хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл онцоллоо.
Өнөөдөр нийслэлийн ихэнх хороодод “Иргэдийн оролцоотой төсөв” хэлэлцүүлэг үргэлжилж байна. Хороо, дүүргээс шалгарсан саналыг энэ сарын 15 - нд Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэх юм.


















