Иргэдийн санаачилга ажил болж эхэллээ
Гэр хорооллын иргэд амьдарч буй орчноо сайжруулах ажлын эхлэлийг Улаанбаатар хотын Захирагчийн гэр хороолол дахь ажлын албад хэрэгжүүлж байна.
Мэдээллийн алба

Гэр хорооллын иргэд амьдарч буй орчноо сайжруулах ажлын эхлэлийг Улаанбаатар хотын Захирагчийн гэр хороолол дахь ажлын албад хэрэгжүүлж байна.
БЗД-ийн 21 дүгээр хорооны Сэлбийн 46 дугаар гудамжийг Улаанбаатар хотын Дарь-Эх цайз дахь ажлын алба, 21 дүгээр хорооны оршин суугчид “Талын сэтгэл нөхөрлөл” ТББ хамтран тохижуулж хүлээлгэж өглөө.
Энэ ажлыг АНУ-ын Азийн сангийн “Гэр хорооллын иргэдийн санал санаачилгыг дэмжих сан”-гаас санхүүжүүлсэн юм.
Тохижилтын ажлын хүрээнд тухайн хорооны намагтай гудамжийг сонгон авч 140 см хайрга асгаж, тэгшлэн, явган хүний зам тавьж, мод тарин, хогийн сав, сандал байршуулан, гэрэлтүүлэг хийж камер суурилуулсан аж.


















