Иргэдийн санал асуулгын дүнг танилцуулна
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 11 сарын 21-ний Пүрэв гарагт 14 цагаас Хангарьд ордны 14 давхарт болно. Хуралдаанаар авто машины улсын дугаараар замын хөдөлгөөнд хязгаартайгаар оролцуулах асуудлыг цуцлах талаар явуулсан санал асуулгын дүн
Мэдээллийн алба

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 11 сарын 21-ний Пүрэв гарагт 14 цагаас Хангарьд ордны 14 давхарт болно. Хуралдаанаар авто машины улсын дугаараар замын хөдөлгөөнд хязгаартайгаар оролцуулах асуудлыг цуцлах талаар явуулсан санал асуулгын дүн, Улаанбаатар хотыг улсын зэрэглэлтэй хот болгох асуудлыг нийслэлийн ИТХ-д өргөн мэдүүлэх тухай ярилцана.
Түүнчлэн нийслэлийн Эрүүл мэндийн зарим байгууллагуудыг менежментийн болон удирдлагын гэрээгээр ажиллуулж буй менежментийн багуудын гэрээний үүргийн биелэлтийг шалгасан ажлын хэсгийн тайлан, нийслэлийн нутаг дэвсгэрт зах худалдааны төв ажиллах журмын төсөл зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
Мөн орон сууцны сангийн Зөвлөл байгуулах тухай, шинэ жилийг угтах, тэмдэглэх нийслэлийн ажлын хэсэг байгуулах тухай, цахилгааны дэд станцын барилгын байршил тогтоох тухай, таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэл жолоодож яваа жолоочийн тээврийн хэрэгслийг улсын дугаарын хязгаарлалтгүй хөдөлгөөнд оролцуулах тухай журмын төсөл, оршуулгын газрын хэмжээ, хамгаалалтын бүс тогтоох тухай болон нийслэлийн бондын журмын төсөл дахин хэлэлцүүлнэ.


















