Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Иргэдийн санал гомдлыг сонслоо

Шадар сайдын харьяаны агентлагууд өнгөрсөн хагас сайн өдөр "Нээлттэй хаалганы өдөрлөг" зохион байгуулж өнгөрсөн жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэдийн санал гомдлыг сонслоо
Иргэдийн санал гомдлыг сонслоо. Зураг: МҮОНРТ

Шадар сайдын харьяаны агентлагууд өнгөрсөн хагас сайн өдөр "Нээлттэй хаалганы өдөрлөг" зохион байгуулж өнгөрсөн жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа. Энэ өдөрлөгийн үеэр эрх ашиг нь зөрчигдсөн иргэд, хэрэглэгчид Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчидтай уулзаж өргөдөл гомдлоо гаргах, мэргэжлийн зөвлөгөө авч ажиллалаа.

Уг арга хэмжээний үеэр агентлагуудын үйл ажиллагаатай Шадар сайд Д.Тэрбишдагва танилцахаас гадна иргэд хэрэглэгчидтэй уулзан санаа оноог нь сонсож хаана ямар газар хандах хэрэгтэй вэ гэдгийг зөвлөж байсан юм.

Ийнхүү төрийн үйл ажиллагааг жигд, хүртээмжтэй хүргэх үүргийнхээ хүрээнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар "Нээлттэй хаалганыхаа өдөрлөг" иргэдийн гомдлыг хүлээн авч, зарим асуудлыг газар нь шийдвэрлэх арга хэмжээ авчээ.

Түлхүүр үг:Иргэдийн санал гомдлыг сонслоо
Хуваалцах