Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Иргэдийн санал хүсэлтийг сонслоо

Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс дүүргийн 1-9 дүгээр хорооны иргэдэд 2016 оны ажлаа тайлагнах үеэр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж. Эрдэнэбат, цагдаагийн байгууллагуудын удирдлагуудын хамт уулзалтад оролцож дүүргийнхээ иргэдийн санал хүсэлтийг сонсч, хариулт

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэдийн санал хүсэлтийг сонслоо
Иргэдийн санал хүсэлтийг сонслоо. Зураг: МҮОНРТ

Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс дүүргийн 1-9 дүгээр хорооны иргэдэд 2016 оны ажлаа тайлагнах үеэр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж. Эрдэнэбат, цагдаагийн байгууллагуудын удирдлагуудын хамт уулзалтад оролцож дүүргийнхээ иргэдийн санал хүсэлтийг сонсч, хариулт өгсөн юм.

Дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат иргэдийг эрүүл, амар тайван, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө дүүргийн төр, захиргааны байгууллага цагдаагийн хэлтсүүдтэйгээ хамтарч, ажиллаж ирсэн. Дүүргийн хөрөнгө оруулалтаар гэр хорооллын дунд сүүлийн 2 жилийн хугацаанд 10 км зам барьсан. Орон сууцны хорооллуудын дунд явган зам, тохижилтын ажлуудыг хийсэн.

Энэ бүхэн иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд цагдаагийн хэлтсүүдээ тусалж, дэмжиж байгаа нэг хэлбэр” гэдгийг онцоллоо. Мөн дүүргийн иргэд Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Замын цагдаагийн хэлтсийн ажилд “Бүрэн хангалттай” үнэлгээ өгч байна хэмээн ойлгож буйгаа уулзалтын үеэр хэлж, цагдаагийн хэлтсүүдэд баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Эх сурвалж: Чингэлтэй Дүүрэг Засаг даргын Тамгын газар

Хуваалцах