Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Иргэдийн саналыг автомат машинаар нэгтгэнэ

Нийслэлийн Засаг даргын “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлэг зохион байгуулах тухай А/984 тоот захирамжийн дагуу Нийслэлийн 2014 оны төсвийн төсөлд өрх бүрээс санал авахаар нийслэлийн 152 хороогоор дамжуулан 11 сарын 5,6-ны өдрүүдэд саналын хуудас тараажээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэдийн саналыг автомат машинаар нэгтгэнэ
Иргэдийн саналыг автомат машинаар нэгтгэнэ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлэг зохион байгуулах тухай А/984 тоот захирамжийн дагуу Нийслэлийн 2014 оны төсвийн төсөлд өрх бүрээс санал авахаар нийслэлийн 152 хороогоор дамжуулан 11 сарын 5,6-ны өдрүүдэд саналын хуудас тараажээ.

Хэлэлцүүлгийн хуваарийн дагуу иргэдийн бөглөсөн саналын хуудсыг цуглуулан, автомат машинаар уншуулах ажил өнөөдөр эхэллээ.

Хорооны ажилчид саналын хуудсаа цуглуулж, нийслэлийн ЗДТГ-т байрлах “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлэг зохион байгуулах дэд хэсэгт хүлээлгэн өгөх бөгөөд 11 сарын 10-ны өдрийг дуустал иргэдийн саналыг автомат машинаар уншуулж, нэгтгэнэ.

Хуваалцах