Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Иргэдийн спортын III наадмын аваргууд тодорсоор байна

Баянзүрх дүүргийн Иргэдийн спортын III наадам амжилттай болж, аваргуудаа тодруулсаар байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэдийн спортын III наадмын аваргууд тодорсоор байна
Иргэдийн спортын III наадмын аваргууд тодорсоор байна. Зураг: МҮОНРТ

Баянзүрх дүүргийн Иргэдийн спортын III наадам амжилттай болж, аваргуудаа тодруулсаар байна. Өнгөрсөн амралтын өдөр дугуйн аялал болон шагай наадгайн аваргуудаа тодруулжээ. Наадамд оролцогчид дугуйн тэмцээнийг Монгол шилтгээнээс Гачууртын Хар хошуу хүртэлх зургаан километрт явуулж баг, тамирчдын хурд хүч авхаалж самбааг сорьсон байна.

Дугуйн аялалын тэмцээнийг туг сүлжих, дартсын тэмцээн, багийн зохион байгуулалт зэрэг гурван төрлөөр явуулсан аж. Тэмцээний аварга багаар 20 дугаар хороо шалгарч Нийслэлийн аварга шалгаруулах иргэдийн спортын дугуйн аялалын тэмцээнд тус хорооны баг тамирчид дүүргээ төлөөлөн оролцох эрхтэй болсон. Харин шагай наадгайн тэмцээнд 15 хорооны эмэгтэй, эрэгтэй 14 тамирчин нэг дасгалжуулагч нийт 225 хүн оролцжээ. Тэмцээн шагай няслах, шагай шүүрэх, морь уралдуулах гэсэн гурван төрлөөр болсон бөгөөд есдүгээр хорооны баг тамирчид аварга болжээ.

Хуваалцах