Иргэдийн цахим үнэмлэхийг өдөрт нь олгож байна
“Хууль тогтоомжийг олон нийтэд мэдээллэн сурталчлах” өдөрлөг өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт болно.
Мэдээллийн алба

“Хууль тогтоомжийг олон нийтэд мэдээллэн сурталчлах” өдөрлөг өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт болно. Өдөрлөгийн үеэр иргэдийн хаяж үрэгдүүлсэн цахим үнэмлэхийг өдөрт нь олгох, гадаад паспортын сунгалтыг мөн газар дээр нь хийж өгч байгаа юм. Иргэд ТҮЦ машинд бүртгэлийн хураамжаа төлөөд цахим үнэмлэхээ авах боломжтой гэж Улсын бүртгэлийн ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Ч.Нямцэцэг ярилаа
Мөн өдөрлөгийн үеэр Хууль зүйн яамны харьяа холбогдох албаныхан иргэдэд хуулийн зөвлөгөө өгөх, архивын лавлагаа гаргаж байна. Түүнчлэн хил хамгаалах байгууллагад шаардлагатай орон тоонд ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж байгаа юм.



















