Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Иргэдийн улс төрийн боловсрол доогуур үзүүлэлттэй байна гэв

Манай улсын 70 гаруй их, дээд сургуульд хийсэн судалгаагаар 60 шахам хувь нь Улс төр судлалын хичээл ордог гэжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэдийн улс төрийн боловсрол доогуур үзүүлэлттэй байна гэв
Иргэдийн улс төрийн боловсрол доогуур үзүүлэлттэй байна гэв. Зураг: МҮОНРТ

Иргэдийн улс төрийн боловсролын түвшинд анхаарах шаардлагатай байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

Манай улсын 70 гаруй их, дээд сургуульд хийсэн судалгаагаар 60 шахам хувь нь Улс төр судлалын хичээл ордог гэжээ. Гэхдээ жил ирэх бүр сургалтын хөтөлбөрөөс хасагдаж, заавал үзэх жагсаалтаас сонгох хичээл рүү оржээ. Үүнээс үзвэл улс төрийн боловсролыг дээд боловсролын шатанд ч нэг их анхаарахаа больсон байна. Иргэн бүр улс төрийн боловсролыг тодорхой хэмжээнд эзэмшсэн бол тэдний төлөөлөл ч чадвартай, боловсролтой хүмүүс байх юм. Гэвч өнөөдрийн нийгэмд улс төрийн ч, сонгогчдын ч боловсрол доогуур үзүүлэлттэй байгаа юм. Яагаад улс төрийн боловсрол чухал болохыг ШУТИС-ийн багш Д.Одмаагаас тодрууллаа.

Хуваалцах