Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Иргэн А-д эрүүгийн хэрэг үүсгэжээ

Цагдаагийн байгууллагад иргэн Л нь /2025.02.04/ “А гэгч нь цахим орчинд намайг орон байрны хулгайч гэж худал мэдээлэл тараагаад байна” гэх гомдлыг гаргасныг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэн А-д эрүүгийн хэрэг үүсгэжээ
Иргэн А-д эрүүгийн хэрэг үүсгэжээ. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн байгууллагад иргэн Л нь /2025.02.04/ “А гэгч нь цахим орчинд намайг орон байрны хулгайч гэж худал мэдээлэл тараагаад байна” гэх гомдлыг гаргасныг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулсан.

Шалгалтын явцад тогтоогдсон баримтад үндэслэн иргэн Л-ээс гаргасан гомдлыг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай энэ сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн прокурорын газарт хүргүүлсэн.

Тус Прокурорын газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай хүргүүлсэн материалыг хянаад энэ оны 02 дугаар сарын 20-ны өдөр иргэн А-д холбогдуулан Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэж хэргийг цагдаагийн байгууллагад буцаан хүргүүлсэн байна.

Мөрдөгчөөс энэ сарын 21-ний өдөр А-д хяналтын прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг танилцуулах ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс мэдээллээ.

Хуваалцах