Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Иргэн, аж ахуй нэгжийн 5086 гахайнд вакцинжуулалт хийлээ

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд “Гроватз” ХХК-ийн гахайн аж ахуйд гахайн сонгомол мялзан өвчин гарч өнөөдрийн байдлаар нийт 21 торой үхсэн гэсэн мэдээлэл байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэн, аж ахуй нэгжийн 5086 гахайнд вакцинжуулалт хийлээ
Иргэн, аж ахуй нэгжийн 5086 гахайнд вакцинжуулалт хийлээ. Зураг: МҮОНРТ

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд “Гроватз” ХХК-ийн гахайн аж ахуйд гахайн сонгомол мялзан өвчин гарч өнөөдрийн байдлаар нийт 21 торой үхсэн гэсэн мэдээлэл байна. Мал амьтаны гоц халдварт гахайн мялзан өвчин гарсантай холбогдуулан дүүргийн мал эмнэлгээс гурван аж ахуй нэгж, 35 иргэний 5086 гахайд өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн.

Хан-Уул дүүргийн дүүргийн онцгой байдлын хэлтэс, мал эмнэлэг, мэргэжлийн хяналт, цагдаагийн хэлтсийн 21 албан хаагч найман автомашинтай хорио цээрийн дэглэм тогтоосон бүсэд хөдөлгөөнийг хориглох, тандалт, ариутгал халдваргүйжүүлэлт, вакцинжуулалтын ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Хуваалцах