Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 193 бүтээлд патент олгожээ

Оюуны өмчийн газрын мэдээллээр улсын хэмжээнд 2020 оны эхний 7 сард шинэ бүтээл болон бүтээгдэхүүний загварын патент авахаар 259 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан нь өмнөх оны мөн үеэс 2 (0.8хувь)-оор буурчээ. Иргэн, хуулийн этгээдээс 2020 оны эхний

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 193 бүтээлд патент олгожээ
Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 193 бүтээлд патент олгожээ. Зураг: МҮОНРТ

Оюуны өмчийн газрын мэдээллээр улсын хэмжээнд 2020 оны эхний 7 сард шинэ бүтээл болон бүтээгдэхүүний загварын патент авахаар 259 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан нь өмнөх оны мөн үеэс 2 (0.8хувь)-оор буурчээ.
Иргэн, хуулийн этгээдээс 2020 оны эхний 7 сард ирүүлсэн 193 бүтээлд патент олгосны 63 нь шинэ бүтээлийнх, 130 нь бүтээгдэхүүний загварынх байгаа нь өмнөх оны мөн үеэс шинэ бүтээлийн патент 59 (48.4хувь)-өөр буурч, бүтээгдэхүүний загварын патент 42 (47.7хувь)-оор өсжээ.

Харин 2020 оны долоодугаар сард шинэ бүтээлд 13 патент, бүтээгдэхүүний загварт 16 патент олгосон нь өмнөх сараас шинэ бүтээлийн патент 1 (8.3хувь)-ээр нэмэгдэж, бүтээгдэхүүний загварын патент 3 (15.8хувь)-аар буурсан байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Хуваалцах