Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 229 бүтээлд патент олгожээ
Оюуны өмчийн газрын мэдээллээр улсын хэмжээнд 2020 оны эхний 8 сард шинэ бүтээл болон бүтээгдэхүүний загварын патент авахаар 289 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан нь өмнөх оны мөн үеэс 14 (4.6%)-өөр буурчээ.
Мэдээллийн алба

Нийт мэдүүлсэн шинэ бүтээлийн 55 нь Патентын хамтын ажиллагааны гэрээний дагуу Монгол Улсыг нэр зааж гаргасан олон улсын мэдүүлэг байна.

Иргэн, хуулийн этгээдээс 2020 оны эхний 8 сард ирүүлсэн 229 бүтээлд патент олгосны 77 нь шинэ бүтээлийнх, 152 нь бүтээгдэхүүний загварынх байгаа нь өмнөх оны мөн үеэс шинэ бүтээлийн патент 67 (46.5%)-гоор буурч, бүтээгдэхүүний загварын патент 50 (49.0%)-аар өсжээ.Харин 2020 оны 8 дугаар сард шинэ бүтээлд 14 патент, бүтээгдэхүүний загварт 22 патент олгосон нь өмнөх сараас шинэ бүтээлийн патент 1 (7.7%)-ээр, бүтээгдэхүүний загварын патент 6 (37.5%)-гаар тус тус өссөн байна. Эх сурвалж: ҮСХ